Ян одоо миний өмнө Өглөөний сонины 2007,05,31 ний дугаарын 5-р нүүр дэлгээтэй байна.
Энд юу гэнэ юэ? ХЗХ-НЫ ХОХИРОГЧИД ХАНДИВЫН ДАНС НЭЭЖ ИРГЭДЭЭС ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ХОХИРОЛОО ХАГАСЛАНА гэж бичжээ.
Болж үз таминь, эд чинь үнэнийг хэлэхэд ХЗХ-ууд дампуураагүй бол хадаглуулах мөнгөгүй манийгаа тоох ч үнүй байх байсан даа.
Магадгүй ээ, өрөвч нимгэн сэтгэлтэй Монголчууд маань тэдэнд туслаж магадгүй л юм.
Гэхдээ л би тэднийг дэмждэггүй.
Зах зээл өндөр хөгжсөн оронд аливаа банк, санхүүгийн хөрөнгө оруулалтын байгууллагад мөнгө хадгалуулах /хадгалуулах ч гэждээ хөрөнгө оруулалт хийх гэвэл зөв байх/ нь эрсдэлээ тооцож, ашгаа харсан бизнесийн хөрөнгө оруулалт юм гэдгийг манайхан ойлнох ёстой.
Аливаа хөрөнгө оруулалтыг хийхэд хөрөнгө оруулагчийн зүгээс бизнесийн орчин, зах зээлийн үнэлгээ, хууль эрх зүйн таатай орчин, ирээдүйн хөгжлийн хандлага гээд олон талаас нь харж байж хөрөнгө оруулалтаа хийдэг баймаар.
Тэгэхээр Гэнэтийн их ашиг харж бодлогогүй хөрөнгө оруулалт хийсэн энэ иргэдийг хохь гэж хэлэхэд муухай ч, үнэндээ зах зээлийн нийгмийн хуулиар хохь л болж байна.
Харин ч энэ сонины хамгийн арын нүүрэнд "ГАЛЫН АЮУЛЫГ СӨРЖ ДҮҮ НАРЫНХАА АМИЙГ АВАРСАН ХҮҮД ТУСАЛЦГААЯ" гэсэн өгүүлэг байна.
13 хан настай Дарханбаатар хүү дүрэлзэх галын дундуур өөрийн биеийг түлэгдэж, шатаж буйг үл хайхран 2 дүүгээ аварчээ. Одоо энэ зоригт хүү маань Гэмтэл согогын эмлэгт 65 хувийн түлэндэлтэй эмилүүлж байгаа юм байна.
Харин ч энэхүүд туслахад гар татах юм алга. Бүгдээрээ туслаарай.
"МОНГОЛ ШУУДАН" БАНК 1100596432 данстай юм байна шүү.
Ийм л хүүхдүүд ирээдүйд эх орныхоо өмнөөс галд орохоос ч буцахгүй эх орончид байхсан.
Би тусланаа, харин та . . .