2007-07-31
БАЯРЛАЛАА

Өчигдөр үнэхээр гол харлам өдөр байлаа. Би хэрэгтэй файлуудаа устгачихсан. Бүр хардаа форматлаад хаячихсаныг хэлэхүү.

Уул нь надад Undelete төрлийн програмууд байгаа ч форматлсаны дараа түүнд найдах ч хэрэггүй байсан юм. Харин нь Hard disk data recovery  хийдэг тэгэхдээ үнэгүй програмууд хэрэгтэй байлаа. Үнэндээ Freedownload  уудад дандаа Демо хувилбарууд байх юм. Бөөн ажил болж скан хийгээд сэргээх гэхээр актив хийх гээд . . . Надад кракдсан, патч хийсэн програмууд хэрэгтэй байдаг, нэг бол хамгийн багаар бодоход 49,0 ам.доллар тэгээд бас олон улсын төлбөрийн карт хэрэгтэй байдаг. Гэтэл надад тэр нь байдаггүй.

Бүр ядаж байхад интернэт ажиллахгүй болчихсон байдаг. Ёстой л . . . ингээд ажлаасаа гарч гүйгээд хамгийн ойрын нэтээс блогтоо орлоо. Туслаарай гээд л . . .

Гэтэл тун удалгүй Юуки, Баясаглан 2 надад хэрэгтэй програмуудыг маань олоод линкийг нь өгөөд л, э-майлаар аттачлаад л . . .

Тэгээд цааш нь ойлгомжтой одоо хүртэл хэрэгтэй файлуудаа сэргээж байна.

Та нартаа баярлалаа.

Харин одоо таньд надад тохиолдсон бэрхээл тохиолдох юм бол дараах програмуудыг ашиглаарай.

Үүнд:

1.Recover My Files /Миний файлыг буцаагаад өгөөч гэж байгаа юм шиг/

http://dl.p30download.com/recovery/Recovery_My_Files_3.98.5077-%5Bp30download.com%5D6zip

http://dl.p30download.com/recovery/Recovery_My_Files_3.98.5077_serial-%5Bp30download.com%5D6zip

password; www.p30download.com

2. Easy recovery files

Үүнийг би удахгүй аль нэг сайт дээр уплоад хийгээд тавьчихнаа. Болно биздээ Юуки /Юуки өгсөн юм аа/

Та нартаа амжилт хүсэе.

Бичсэн: Тайж | цаг: 10:56 | БУУЗ ХУУШУУР
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
За сэргэж байгаа бол баяр хүргэеээээ.
Бичсэн: yuki цаг: 11:45, 2007-07-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)